Өсөлт хөгжлийн төлөөх
санхүүгийн шийдлүүд












ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД
Туушин ХХК (Олон улсын тээвэр зуучлал)
Төслийн санхүүгийн загварчлал, шинжилгээ, бизнес төлөвлөгөө, 2022
Си Пи Эл ХХК (загварын “БАБА” бренд)
Бизнесийн үнэлгээ, олон улсын зах зээлд гарах бизнес төлөвлөгөө, 2022
Ард санхүүгийн нэгдэл ХК
Охин компаниудын үнэ цэнийн дахин үнэлгээний хяналт, 2022
Долоон болдог ХХК болон Евро Электроникс ХХК (тавилгын “Kitchen All” бренд)
Санхүүгийн удирдлагын суурь загварчлал, эргэлтийн хөрөнгийн шинжилгээ, харьцааны үзүүлэлтүүдийг KPI-тай холбох, 2021
Обортеч ХХК (блокчейнд суурилсан платформ, технологийн старт ар компани)
Компанийн ухаалаг ложистикийн төслийн техник эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварчлал, бизнес үнэлгээ, 2020-2021
MILITZER & MÜNCH Group (олон улсын тээвэр зуучлал)
Монгол улсын тээвэр зуучлалын салбарын зах зээлийн стратегийн судалгаа, шинжилгээ, Монгол улсад шинээр байгуулагдах салбар компанийн санхүүгийн загварчлал, 2018-2021
НҮБХХ (олон улсын хөгжлийн байгууллага)
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны стратеги боловсруулах, 2021
Харилцагчдын сэтгэгдэл
Сүүлийн жилүүдийн хугацаанд бид х.Тунгалагаас Монгол улсад эхлүүлэхээр төлөвлөж буй шинэ бизнесийн санхүүгийн загварчлал, төлөвлөлтийг хийлгэх, зах зээл, эрх зүйн зохицуулалтуудыг шинжилж судлах, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах зэрэг үйлчилгээнүүдийг 3 удаа авсан.
Бидэнд Тунгалагийн ажлыг өргөн цар хүрээгээр харах хандлага, мэргэжлийн ур чадвар, ажил хэрэгч, шуурхай шийдлүүд нь маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд түүний зөвлөх үйлчилгээг бүрэн итгэл үнэмшилтэйгээр санал болгож байна.
Ази, Зүүн Европын Бүсийн Захирал
2018-2020
Шилмэл үүлдрийн хонь, үхэр үржүүлэгч Тайшир Өргөө ХХК нь Тун Консалт ХХК-иар өөрийн сүргийн эргэлт, хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлох санхүүгийн загварчлалыг хийлгэх, Австрали улсын шилдэг хонины аж ахуйтай холбоо тогтоож, туршлага судлах, түншлэл үүсгэх, бизнес аялал зохион байгуулах үйлчилгээнүүдийг авсан бөгөөд бидний хамтын ажиллагаа нь манай бизнесийн цаашдыг өсөлт хөгжилт, үр өгөөжид өндөр ач холбогдолтой ажил болсонд талархаж байгаагаа илэрхийлье.
Эзэмшигч, Гүйцэтгэх захирал
2019-2020
XpertLog компанийн зүгээс Тун Консалт ХХК-тай Монгол улсын тээвэр, логистик, агуулахын үйл ажиллагааны салбарын зах зээлийг судлах, хамтын ажиллагаа тогтоох чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус компанийг эдийн засаг болон бизнесийн салбаруудын судалгаа шинжилгээ, санхүүгийн загварчлал, хөрөнгө оруулагчдийн харилцаа холбооны талаарх зөвлөх үйлчилгээний чиглэлээр бүрэн итгэлтэй санал болгож байна.
Тун Консалт ХХК нь маш өргөн хүрээний мэдлэг туршлагатай, хариуцлагатай, найдвартай түнш бөгөөд Тунгаагийн шинэ сэдэв, ойлголтуудыг хурдан хугацаанд тусгаж боловсруулах, шинэ хүмүүстэй хамтран ажиллах чадвар нь маш хэрэгтэй чанарууд байлаа.
Ерөнхий Захирал
2018-2020
Манай компани нь уул уурхайн томоохон компанийн тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал төслийн тооцоолол, загварчлалыг хийлгэхээр Тун Консалт компанид захиалга өгөөд тохирсон хугацаандаа сайтар нягталж боловсруулсан гүйцэтгэлийг хүлээн авсандаа сэтгэл хангалуун байгаа.
Гүйцэтгэх захирал
2020-2021
Тунгаагийн үзүүлсэн зөвлөх үйлчилгээгээр манай компанийн менежментийн баг бизнесийнхээ чиг хандлага, асуудлуудыг хамгийн анхан шатны нэгжээсээ эхлэн мэдэж авсан нь маш чухал ажил болсон. Бизнесийн эзний хувьд би эдийн засгийн уналтын энэ цаг үед саад бэрхшээлийг хэрхэн тойрч гарахаа харж чадлаа.
Улмаар Тунгаагийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажилдаа хандах хандлага өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд цаашид дахин хамтран ажиллана гэж итгэж байна.
Эзэмшигч, Гүйцэтгэх захирал
2017
Тунгаа бид 2 Дэлхийн Банкны хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Нийгмийн Даатгалын Сангийн нөөцийн болон хөрвөх чадварын удирдлагыг сайжруулах талаарх зөвлөх үйлчилгээний ажлыг нэг баг болж хамтран гүйцэтгэсэн. Энэ нь аргачлал болон бодлогын түвшинд хүнд ажил байсан бөгөөд Тунгаагийн хувьд маш хурдан, оновчтой ажиллах шаардлагатай болсон. Ажлын хүрээнд бид НДС-гийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, удирдлага, бүртгэл, хяналт, аудит, мэдээллийн тогтолцоог үнэлсэний үндсэн дээр эрсдлийн болон хөрөнгө оруулалтын удирдлага, засаглалын талаарх аргачлал, зөвлөмжүүдийг зайнаас хамтран ажиллаж боловсруулан гаргасан. Тунгаагийн мэргэжлийн ур чадвар, санаачлага, санхүүгийн зах зээлийн талаарх өргөн дэлгэр мэдлэг нь надад өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд дахин хамтран ажиллахдаа туйлын баяртай байх болно.
2020-2021
Мегавүүд ХХК нь Тун Консалт компаниас өөрийн бизнесийн үнэлгээг гадаад улсын хөрөнгө оруулагчид зориулан хийлгэх, үнэлгээг хөрөнгө оруулагчийн банкиртай тохиролцох, шинэ бүтээгдэхүүний төслийн эдийн засгийн тооцоолол, загварчлалыг гаргуулах зэрэг үйлчилгээг удаа дараа авсан бөгөөд ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг татсан.
Мегавүүд ХХК нь цаашдын үйл ажиллагаандаа ч Тун Консалт ХХК-ийг нэн тэргүүний зөвлөгчөө болгон ажиллах эрмэлзэлтэй байна.
Эзэмшигч, Ерөнхий захирал
2018-2019
Миний бие Тунгалаг болон Тун Консалт ХХК-тай АХБ-наас Монгол улсын дээд боловсролын салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбогдон хэрэгжүүлсэн төслийн томоохон багт 2019-2021 оны хооронд ойр хамтран ажилласан. Энэ хугацаанд Тунгалагийн хөгжиж буй зах зээл, хөрөнгийн удирдлага, санхүүгийн шинэлэг шийдлүүдийн талаарх өргөн дэлгэр мэдлэг, уг мэдлэгээ бодит амьдралд ашиглах байдал зэрэг мэргэжлийн чадвар нь маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд Тунгалаг болон Тун Консалт ХХК-тай хойшид дахин хамтран ажиллана хэмээн найдаж байна.
2019-2021
Монгол өв соёл дээр суурилсан инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэгч, үйлдвэрлэгч манай компани бизнесээ өргөжүүлэх зорилготой НААД бондыг 2018 онд гаргасан бөгөөд үүнд шаардлагатай компанийн төлөвлөлт, үнэлгээг С.Тунгалаг CFA хийж, бидэнтэй хамтран ажилласан. Мэргэжлийн өндөр түвшинд хийсэн энэхүү үнэлгээ, төлөвлөлтөн дээр суурилан бид хүссэн хэмжээний санхүүжилтийг 7 хоногийн дотор бүрэн босгож чадсан ба бонд маань үр дүнгээ өгч, бид дахин хэд хэдэн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай танилцуулаад байна.
Талын Эзэн ХХК-ийн
Эзэмшигч, Гүйцэтгэх захирал
2018
Тун Консалтаас санхүүгийн зөвлөх үйлчилгээ авч, хамтран ажилласан нь манай компанийн алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулан, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд маш их дэмжлэг болсон. Онцолж дурьдвал, үйлдвэрлэлийн байгууллагын хамгийн их анхаарах ёстой хэсэг буюу эргэлтийн хөрөнгийн удирдлага дээр тусгайлан зөвлөж, аргачлалуудаар хангасан. Тунгалаг зөвлөхийн ур чадвар, мэдээлэлд хурдтай дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгдөг нь өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Цаашид ч хамтран ажиллахдаа таатай байна.
Санхүү хариуцсан захирал
2021
Блог
2025-06-15
To be added
nnnnnnn
2025-06-15
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БОЛОН ЁС ЗҮЙ
The fine line between law and ethics гэдэг үг бий. Монголчилбол хууль, ёс зүй хоёрын хооронд хуруу хирийн л зайтай гэх юм уу. Хууль ёс
2021-05-29