Аливаа ажил хэрэг эхлээд санаа бодолд, дараа нь бодит байдалд хоёр удаа бүтээгддэг.
Санаанд бүтээгдэх эхний явцад төлөвлөлтийг гаргаж, алхамуудаа тооцоолон, хүрэх газраа зураглан харсанаар бодитоор хийж бүтээх итгэл үнэмшлийг олж авна.
Бизнесийн хувьд энэхүү хэсэг нь бизнес төлөвлөгөө боловсруулах үйл явц бөгөөд зорилго зорилтуудаа нарийвчлан тодорхойлж, хүрэх арга зам, хийж хэрэгжүүлэх эзэд, хэрэглэгчид зах зээлд хүргэх сувгууд, санхүүжүүлэх эх үүсвэр, үүрэг хариуцлага, учирч болзошгүй эрсдлүүдийг урьдчилан харж, загварчлан буулгана. Улмаар төлөвлөж төсөөлсөн бүхэн хүчин чадлаа бүрэн дайчлах хөшүүрэг, саад бэрхшээлээс тойрч гарах хөтөч болно.
Бизнес төлөвлөгөө боловсруулахад зах зээлийн арга зам, алдаа оноог мэддэг, нөхцөл байдлыг төсөөлөн төлөвлөх чадвартай, загварчлан бичиж буулгах арга барил, мэдээлэл, туршлагатай зөвлөхүүдийн үүрэг оролцоо чухал.
Өнөөгийн бизнес практикт гүйцэд боловсруулаагүй төлөвлөгөөг богино хугацааны зорилгод яаран ашиглах, чадвар дутуу мэргэжилтэн төлөвлөгөөг боловсруулах, шаардлагатай төсвийг гаргахгүй байх зэрэг бизнес төлөвлөгөөний ач холбогдлыг бууруулсан буруу жишгүүд оршсоор байгаа бөгөөд энэ нь эхэлсэн бизнес тавьсан зорилго, зорилтдоо хүрэхгүй байх нэг шалтгаан болж байна.
Тун Консалт ХХК нь өнөөгийн байдлаар тээвэр логистик, төрөл бүрийн хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, технологийн гарааны компаниуд, санхүүгийн байгууллага, уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалтын чиглэлээр ажилладаг компаниудын өсөлт өргөжилтөнд зориулсан бизнес төлөвлөгөө, sales pitch-үүдийг амжилттай боловсруулж, хөрөнгө оруулалтын зуучлалын асуудлуудад зөвлөж ажиллаад байна.