Хөрөнгө оруулалтын сангууд нь Хөрөнгө Оруулалтын Менежментийн Компани (Asset manager)-уудын удирдлагын дор байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах бөгөөд харилцагч хөрөнгө оруулагчдын сул чөлөөтэй байгаа хөрөнгийг мэргэжлийн түвшинд итгэмжлэн удирдах, байршуулах, өсгөн нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ.
Сангууд нь хөрөнгийг бүрдүүлсэн эх үүсвэр, хөрөнгө оруулах стратегиасаа хамаарч хамтын хөрөнгө оруулалтын сан (mutual fund), хувийн хөрөнгө оруулалтын сан (private equity fund), тэтгэврийн сан (pension fund), гарааны хөрөнгө оруулалтын сан (venture capital fund), үл хөдлөх хөрөнгийн сан (real estate fund), endowment fund, hedge fund зэрэг хэлбэрүүдтэй байдаг.
Монгол улсад Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 онд батлагдаж гарсанаар хөрөнгө оруулалтын менежментийн компани, хөрөнгө оруулалтын сангууд зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ажил үргэлжлэн хийгдэж буй.
Тун Консалт ХХК нь хөрөнгө оруулалтын сан байгуулах, бизнес төлөвлөгөө, дүрэм журмуудыг боловсруулах чиглэлээр Монгол улсын хууль эрх зүйн орчин болон олон улсын зах зээлийн туршлагын хүрээнд зөвлөгөө өгч ажиллах боломжтой.
Өнгөрсөн хугацаанд бид дараахь ажлуудыг амжилттай гүйцэтгээд байна. Үүнд:
- Силк Роүд Ассет Менежмент ХОМК-ийн СЗХ-ноос зөвшөөрөл авах үйл ажиллагаа,
- АХБ-ны Судалгааны Их сургуулийг Хөгжүүлэх төслийн хүрээнд байгуулагдах Гарааны хөрөнгө оруулалтын болон Эндоумент сангуудын үйл ажиллагааны загвар боловсруулалт,
- Дэлхийн Банкны төслийн хүрээнд Монгол улсын нийгмийн даатгалын сангуудын нөөцийн болон хөрвөх чадварын удирдлага, төлөвлөлтийг сайжруулж, бэхжүүлэх талаарх зөвлөмж бэлтгэх ажил.
Хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлээр зөвлөгөө, тусламж үзүүлэхэд манай компанийн зөвлөхүүд үргэлж бэлэн байх болно.