Компанийн танилцуулга

Тун Консалт ХХК нь 2014 онд Олон Улсын Санхүүгийн Итгэмжлэгдсэн Шинжээч (CFA) С.Тунгалагийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан.

Компанийн эрхэм зорилго нь зах зээлийн хөгжлийн дараагийн шинэ түвшинд хүрээд буй Монгол улсынхаа болон хөгжиж буй бусад орны бизнесүүдэд санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд, үр дүнтэй үзүүлж, туршлага мэдлэгийг түгээх юм. Бид дараахь зорилгуудад үйлчлэхэд голлон анхаардаг. Үүнд:

  • Бизнесүүд санхүүгийн удирдлагын асуудлуудаа бүрэн таньж мэдэн шийдвэрлэх,
  • Техник технологийн шинэ шийдлийг туршиж хэрэгжүүлэх,
  • Экспортын гарцыг бий болгох түншлэлийг хөгжүүлэх,
  • Импортыг орлох шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, болон
  • Гадаад зах зээлийн шилдэг туршлагаас суралцах.

Тун Консалт ХХК-ийн зөвлөх үйлчилгээ нь бизнесийн эзэд, хөрөнгө оруулагчид, компанийн “C” түвшиний болон санхүүгийн ажилтнуудад чиглэх бөгөөд асуудлын оношийг хамгийн зөв тавих “бизнесийн эмч” байж, ашиг өгөөжийг нь боломжит дээд түвшинд хүргэн нэмэгдүүлэх “ТУН“-г тодорхойлно.

Компанийн үүсгэн байгуулагч С.Тунгалаг CFA болон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлж буй чиглэлүүдээр Монгол болон олон улсын зах зээлд (Их Британи, Япон, Армен гэх мэт) нийт 50 жилийн турш үр бүтээлтэй ажиллаж суралцсан туршлагатай (цөөн төрлийн ажлыг 50 жилийн турш давтсан бус). Улмаар Тун Консалт нь өөрийн үйл ажиллагааны чиглэлүүдээр АНУ, Австрали, Голланд зэрэг зах зээл өндөр хөгжсөн орнуудын тэргүүлэх зөвлөхүүдтэй бизнесийн харилцаатай ажилладаг.

Өнөөгийн байдлаар Тун Консалт ХХК нь Монгол улсын эдийн засгийн олон талт үйл ажиллагааг дэмжин оролцдог дараахь салбаруудын бизнесүүд болон хөрөнгө оруулагчдад санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг татаж удирдах, зах зээлийг таньж төлөвлөх, шинэ түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх 40 гаруй зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлээд байна. Үүнд:

  • Олон улсын тээвэр зуучлал
  • Тээвэр логистик болон хүнсний зоорь
  • Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Мод боловсруулах болон модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэл
  • Ноос ноолуур боловсруулах үйлдвэр
  • Санхүүгийн байгууллагууд
  • Боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд
  • Нефтийн бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт
  • Уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалт
  • Түргэн муудах эмзэг барааны худалдаа
  • Шинэ технологи, инновацийг нэвтрүүлэгч гарааны компаниуд.

Компанийн зөвлөхүүд нь ёс зүйг дээдлэн мөрддөг олон улсын мэргэжлийн байгууллагуудын гишүүд бөгөөд харилцагчдын бизнесийн нууцыг чандлан хадгалж, итгэлцэл, ойлголцлыг эрхэмлэн ажилладаг.

Зөвлөхүүд

Сүхбатын Тунгалаг, CFA

Сүхбатын Тунгалаг, CFA

Харилцагчдын сэтгэгдэл