С.Тунгалаг нь Монгол, Их Британи болон Зүүн Европын хөгжиж буй улсуудын зах зээлд 25 гаруй жил ажиллаж, арвин их мэдлэг, туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм.
Ажлын гараагаа Монголбанкны Хяналт Шалгалтын Газрын хянан шалгагчаар эхэлсэн бөгөөд Монгол улсад Европын Холбооноос жижиг дунд бизнесүүдийг санхүүжүүлэх чиглэлээр хэрэгжсэн анхны төслийн дэд удирдагч, Худалдаа Хөгжлийн Банкинд судалгаа хариуцсан захирал зэрэг ажлуудыг мөн эрхэлсэн. 2011-2016 онуудад Их Британи Улсад ажиллаж, амьдарсан.
2010 оноос зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж, АХБ, Дэлхийн Банк, ЕСБХБ, ГТХАН зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөрүүд болон тээвэр логистик, агуулах хадгалалт, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мод боловсруулах болон модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, санхүүгийн үйлчилгээ, нефтийн бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт, уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалт, боловсрол, түргэн муудах эмзэг барааны худалдаа зэрэг салбаруудын 30 гаруй компаниудад шинэ зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, экспортын түншлэлийг хөгжүүлэх, санхүүгийн асуудлуудаа бүрэн таньж мэдэх чиглэлээрх санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлээд байна.
Санхүүгийн болон эргэлтийн хөрөнгийн удирдлагын шинжилгээ, санхүүгийн удирдлагын суурь загварчлал хийх, харьцааны үзүүлэлтүүдийг албадын KPI-тай холбох, 2021
Компанийн ухаалаг ложистикийн төслийн техник эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварчлал, бизнес үнэлгээ, 2020-2021
Монгол улсын тээвэр зуучлалын салбарын зах зээлийн стратегийн судалгаа, шинжилгээ, Монгол улсад шинээр байгуулагдах салбар компанийн санхүүгийн загварчлал, 2018-2021
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны стратеги боловсруулах, 2021
НДС-гийн нөөцийн болон хөрвөх чадварын удирдлагыг сайжруулах хувилбаруудыг боловсруулах, 2020-2021
Компанийн санхүүгийн удирдлагын шинжилгээ, загварчлал, 2020-2021
Монгол улсын хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх стратегийн хүрээнд голлох бизнесийн салбарууд (эрчим хүч, харилцаа холбоо, мах, сүү, гурил, ноос, ноолуур, хүнсний ногоо, тээвэр зуучлал гэх мэт)-ын судалгаа, үнэлгээ, 2020
Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх талаарх санхүүгийн тооцоолол, загвар, танилцуулга, 2019-2020
Монгол улсад Судалгааны Их Сургуулийг хөгжүүлэх зорилгоор олгох санхүүжилтийн сангийн удирдлага, засаглалын тогтолцооны загварыг гаргах, 2019-2020
Нэкст Электроникс, Нэкст Дистрибюшн, Нэкст Мебель, Нэкст Моторс&Сервис, Нэкст Пропертиз-ийн санхүүгийн менежментийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээний загварчлал хийх, 2019
Мах, ноос, сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн хонь, үхрийн аж ахуйн санхүү, хөрөнгө оруулалтын шинжилгээг хийх, Австрали улсын бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож өгөх, бизнес аялал зохион байгуулах, 2019
Япон улсын хөрөнгө оруулагчаас хөрөнгө босгох үйл ажиллагаатай холбоотой компанийн үнэлгээ, инженерчлэгдсэн модон хавтан (OSB, MDF, панер)-гийн үйлдвэрийн ТЭЗҮ,2018
Үйл ажиллагааны тэлэлтэнд зориулсан хөрөнгө оруулалтыг татах үйл явцтай холбоотой компанийн үнэлгээ, бизнес төлөвлөгөө, 2018
Зэсийн хаягдал овоолгуудыг дахин боловсруулж, ашиглахтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд зориулсан хувьцааны үнэлгээ, 2017
Үйл ажиллагааны өсөлтөнд зориулж, хаалттай хүрээнд бонд гаргаж, хөрөнгө босгохтой холбоотой компанийн үнэлгээ, 2017
Өрийн удирдлагыг оновчтой, боловсронгуй болгохтой холбоотой зөвлөгөө, шинжилгээ, 2017
Компанийн бүрэн автоматижсан хүнсний ногооны агуулахын санхүүжилтийн үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийх загвар, 2017
Хөрөнгө Оруулалтын Менежментийн Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах ажлыг удирдах, бизнес төлөвлөгөө, дүрэм, журмуудыг боловсруулах, 2017
Компанийн эзэмшигчид хөрөнгө оруулалтаасаа гарч, бизнесээ шинэ хөрөнгө оруулагчдад зарахтай холбогдон хийгдэх бизнес үнэлгээ, санхүүгийн шинжилгээ, 2017
Санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг сайжруулж, бүтэц зохионы байгуулалтыг оновчтой болгохтой холбоотой санхүүгийн зөвлөх үйлчилгээ, 2016