Тун Консалт ХХК нь хувьцаат, хувийн, холдинг, гарааны зэрэг бүх төрөл хэлбэрийн бизнесийн санхүүгийн шинжилгээг үүссэн асуудлуудын шалтгаан холбоог тодорхойлох, үүсч болзошгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж, шийдлүүдийг ашиг орлогыг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэж өсгөх байдлаар гаргана. Үүнд:
- Мөнгөн урсгал нь цаашдын хөрөнгө оруулалт, өсөлт тэлэлт, зээл төлөлт, гэнэтийн эрсдэлд хүрэлцээтэй байж чадах эсэх (3-5 жилээр урьдчилан харах),
- Бизнесийн үйл ажиллагаа “эрүүл, саруул“, ашиг орлого, мөнгөн урсгал чанартай, тогтвортой байх эсэх (Ашиг, мөнгөн хөрөнгийн урсгалтай уялдаа холбоотой байж ашиг бодитой, чанартай байх),
- Бизнесийн эзэд хүссэн хэмжээний өгөөжөө бодитойгоор авч байгаа эсэх,
- Эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж үйл ажиллагааны доголдол гарах эсэх (Нийлүүлэлт, үйл ажиллагаа, үйлдвэрлэл, борлуулалтын гинжин холбооны шинжилгээ),
- Санхүүгийн харьцааны үзүүлэлтүүдийг зөв, оновчтой тооцдог эсэх, тэдгээрийг ажиллагсдын KPI, бүтээмжийн үзүүлэлтүүдтэй холбосон байдал,
- Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглах санхүүгийн чадвартай эсэх,
- Нэмэлт санхүүжилт, зээл авах шаардлагатай бол хэмжээ, эргэн төлөх боломжит хугацаа,
- Ноогдол ашиг тараах, ажиллагсдыг урамшуулахад зориулагдах хөрөнгийн оновчтой хэмжээ гэх зэрэг асуудлуудыг хамруулна.
Холдинг компаниудын хувьд шинжилгээг охин компани тус бүрээр болон нэгтгэсэн байдлаар хийж, эздийн өмчийн нийт бодит өгөөж, үйл ажиллагааны үр дүнг гаргана.
Охин компани хоорондын болон толгой компанитай хийгдэх санхүүгийн үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжиж байгаа эсэхийг тодорхойлно.
Мөн санхүүгийн удирдлагын хэрэгжилт, зохион байгуулалт, бүтээмж, ерөнхий санхүүч, санхүүгийн менежер, нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь, хяналтын тогтолцооны талаар зөвлөгөө, дүгнэлт өгөх боломжтой.
Шинжилгээ хийхээс өмнө анхаарах шаардлагатай нэг асуудал нь өнөөгийн байдлаар дийлэнх бизнесүүдийн санхүүгийн тайлангууд банкны зээлийн шаардлага хангах, татвар төлөлтийг зохицуулах зэрэг зорилгоор хийсэн өөрчлөлтүүдээс хамааран жишиг стандартаас гажиж, бодит байдлын үнэн зөв тусгал байхаа больсон байдаг явдал юм. Зөрүүтэй бэлтгэгдсэн тайлан тооцоололд үндэслэсэн бизнесийн шийдвэр буруу гарах эрсдэлтэй тул шинжилгээ эхлэхээс өмнө санхүүгийн тайланг засч залруулан, СТОУС-ын дагуу бэлтгэнэ.
Компанийн эзэн, удирдагч, менежер санхүүгийн асуудлуудаа бүрэн таньж мэдсэн байх нь бизнесийн амжилтын үндэс болдог.