Хөрөнгө оруулалтгүйгээр бизнесийн өсөлт хөгжилт үгүй. Улмаар хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байхын хирээр хүлээх эрсдэл нэмэгддэг нь санхүүгийн ертөнцөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим юм.
Бид хөрөнгө оруулалтын шинжилгээг компани, бизнест хувь нийлүүлэх, зээл олгох, хувьцаа, бонд зэрэг үнэт цаас худалдан авах, компаниуд нэгдэж нийлэх (M&A), мөн шинэ төсөлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд зориулан хийж, эрсдэл, өгөөжийн түвшинг бизнесийн салбар, ерөнхий зах зээлийн эдийн засгийн төлвийн хүрээнд тогтооно.
Шинжилгээгээр дараахь үндсэн болон харилцагчийн хүссэн бусад асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
- Олох өгөөжийн түвшин бусад алдагдсан боломжийн өртгөөс, тухайлбал, хялбарханаар олж болох банкны хадгаламжийн хүүнээс өндөр байж чадах эсэх,
- Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа, хугарлын цэг, ашгийн хуваарилалт,
- Хөрөнгө оруулах хамгийн ашигтай хэлбэр, оновчтой дүн,
- Өгөөж, ашигт нөлөөлөх гол хүчин зүйлс, эрсдлүүд, нөлөөллийн хэмжээ (дарааллаар нь гаргах),
- Синерги үүсгэх боломж,
- Хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх тохиолдолд анхаарах асуудлууд,
- Хөрөнгө оруулалтаас гарах тохиромжтой хугацаа, хувилбарууд,
- Хөрөнгө оруулалтын эрсдэл, өгөөж нь хөрөнгө оруулагчийн стратеги, эрсдэл даах чадварт тохиромжтой эсэх гэх мэт.
Түүнчлэн нээлттэй зах зээл дээр худалдагдаж буй хувьцаа, бондын зах зээлийн intrinsic үнэлгээ болон нэмэгдэл, хорогдлын шинжилгээ, гарааны бизнесүүд (start up, venture capital)-д хийх хөрөнгө оруулалт, IPO хийж нээлттэй зах зээлд гарах, олон нийтийн ХК болохын давуу, сул талууд, хүлээх хариуцлагын талаархи зөвлөгөөнүүдийг өгнө.
Монгол улсын болон олон улсын бизнес, санхүүгийн зах зээлийн хандлагыг байнга ажиглаж, судалж, шинжилж байдгийн хувьд Тун Консалт ХХК нь харилцагчиддаа хамгийн орчин үеийн стандарт, шаардлагуудыг хангасан үйлчилгээг үзүүлдэг.