Г.Тэнгэр нь Олон Улсын Дотоод Аудиторуудын Холбооны үүсгэн байгуулагч ТУЗ-ийн гишүүн байсан бөгөөд Япон Улсын ЖАЙКА-тай хамтран дотоод аудит, компанийн засаглалыг чанаржуулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.
Тэрээр ажлын гараагаа ПрайсуатэрхаусКүүпэрс-ээс (PwC) Ахлах Зөвлөхөөр эхлэн олон төрлийн бизнес, санхүү, менежментийн зөвлөх үйлчилгээг Монголын болон Төв Азийн тэргүүлэгч компаниудад үзүүлсэн туршлагатай.
Одоогоор Тэнгэр нь хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнаж ажиллаж байгаа. Англи, Орос, Япон, Монгол хэл ба олон улсын нэтворктой тул таны бизнесийг өсч хөгжин, амжилт олоход тань туслахад бэлэн.