Сүхбатын Тунгалаг, CFA

Tunga Sukhbat, CFA

Мэргэшсэн Чиглэл

  • Санхүүгийн удирдлага, шинжилгээ
  • Санхүүгийн загварчлал
  • Хөрөнгө оруулалтын удирдлага, шинжилгээ
  • Бизнесийн үнэлгээ
  • Бизнес төлөвлөлт
  • Хөрөнгө оруулалтын зуучлал
  • Төслийн санхүү
  • Мэргэжлийн ёс зүй

Холбоо барих

Мэргэжил Боловсрол

  • Хөрөнгө оруулалтын шинжилгээний магистр, Их Британи улсын Стерлингийн Их Сургууль, 2010
  • Бизнесийн удирдлагын магистр, Их Британи улсын Стерлингийн Их Сургууль, 2004
  • Санхүү, эдийн засгийн ухааны бакалавр, Монгол Улсын Их Сургууль, 1995

Гишүүнчлэл, тусгай зөвшөөрөл

  • Олон Улсын Санхүүгийн Итгэмжлэгдсэн Шинжээч, ОУСИШ-дийн Нийгэмлэгийн гишүүн
  • Монгол Улсын Мэргэшсэн Үнэлгээчин, ММҮ-дийн Институтын гишүүн

С.Тунгалаг нь Монгол, Их Британи болон Зүүн Европын хөгжиж буй улсуудын зах зээлд 25 гаруй жил ажиллаж, арвин их мэдлэг, туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм.

Ажлын гараагаа Монголбанкны Хяналт Шалгалтын Газрын хянан шалгагчаар эхэлсэн бөгөөд Монгол улсад Европын Холбооноос жижиг дунд бизнесүүдийг санхүүжүүлэх чиглэлээр хэрэгжсэн анхны төслийн дэд удирдагч, Худалдаа Хөгжлийн Банкинд судалгаа хариуцсан захирал зэрэг ажлуудыг мөн эрхэлсэн. 2011-2016 онуудад Их Британи Улсад ажиллаж, амьдарсан.

2010 оноос зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж, АХБ, Дэлхийн Банк, ЕСБХБ, ГТХАН зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын хөтөлбөрүүд болон тээвэр логистик, агуулах хадгалалт, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мод боловсруулах болон модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэл, ноос ноолуур, санхүүгийн үйлчилгээ, нефтийн бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт, уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалт, боловсрол, түргэн муудах эмзэг барааны худалдаа зэрэг салбаруудын 30 гаруй компаниудад шинэ зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, экспортын түншлэлийг хөгжүүлэх, санхүүгийн  асуудлуудаа бүрэн таньж мэдэх чиглэлээрх санхүү, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлээд байна.

Сүүлийн үед хэрэгжүүлсэн ажлууд

  • Долоон болдог ХХК болон Евро Электроникс ХХК (тавилгын “Kitchen All” бренд)

Санхүүгийн болон эргэлтийн хөрөнгийн удирдлагын шинжилгээ, санхүүгийн удирдлагын суурь загварчлал хийх, харьцааны үзүүлэлтүүдийг албадын KPI-тай холбох, 2021

  • Обортеч ХХК (блокчейнд суурилсан платформ, технологийн старт ар компани)

Компанийн ухаалаг ложистикийн төслийн техник эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварчлал, бизнес үнэлгээ, 2020-2021

  • MILITZER & MÜNCH Group (олон улсын тээвэр зуучлал) 

Монгол улсын тээвэр зуучлалын салбарын зах зээлийн стратегийн судалгаа, шинжилгээ, Монгол улсад шинээр байгуулагдах салбар компанийн санхүүгийн загварчлал, 2018-2021

  • НҮБХХ (олон улсын хөгжлийн байгууллага) 

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүжүүлэх үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны стратеги боловсруулах, 2021

  • Дэлхийн Банк (олон улсын санхүүгийн байгууллага)

НДС-гийн нөөцийн болон хөрвөх чадварын удирдлагыг сайжруулах хувилбаруудыг боловсруулах, 2020-2021

  • Smart Wool ХХК (ноос угаах, боловсруулах үйлдвэр)

Компанийн санхүүгийн удирдлагын шинжилгээ, загварчлал, 2020-2021

  • Азийн Хөгжлийн Банк (олон улсын санхүүгийн байгууллага)

Монгол улсын хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх стратегийн хүрээнд голлох бизнесийн салбарууд (эрчим хүч, харилцаа холбоо, мах, сүү, гурил, ноос, ноолуур, хүнсний ногоо, тээвэр зуучлал гэх мэт)-ын судалгаа, үнэлгээ, 2020

  • Монгол Экспресс ХХК (олон улсын тээвэр зуучлал)

Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх талаарх санхүүгийн тооцоолол, загвар, танилцуулга, 2019-2020

  • Азийн Хөгжлийн Банк (олон улсын санхүүгийн байгууллага)

Монгол улсад Судалгааны Их Сургуулийг хөгжүүлэх зорилгоор олгох санхүүжилтийн сангийн удирдлага, засаглалын тогтолцооны загварыг гаргах, 2019-2020

  • Нэкст Групп ХХК болон түүний эзэмшлийн 5 компани (электрон бараа, тавилгын худалдаа, засвар үйлчилгээ)

Нэкст Электроникс, Нэкст Дистрибюшн, Нэкст Мебель, Нэкст Моторс&Сервис, Нэкст Пропертиз-ийн санхүүгийн менежментийг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээний загварчлал хийх, 2019

  • Тайшир Өргөө ХХК (хонь, үхрийн аж ахуй, тэжээл тариалалт)

Мах, ноос, сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн хонь, үхрийн аж ахуйн санхүү, хөрөнгө оруулалтын шинжилгээг хийх, Австрали улсын бизнесүүдтэй харилцаа холбоо тогтоож өгөх, бизнес аялал зохион байгуулах, 2019

  • Мегавүүд ХХК (модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл)

Япон улсын хөрөнгө оруулагчаас хөрөнгө босгох үйл ажиллагаатай холбоотой компанийн үнэлгээ, инженерчлэгдсэн модон хавтан (OSB, MDF, панер)-гийн үйлдвэрийн ТЭЗҮ,2018

  • MIGS Ingeneering ХХК (LPG газын борлуулалт, түгээлт) 

Үйл ажиллагааны тэлэлтэнд зориулсан хөрөнгө оруулалтыг татах үйл явцтай холбоотой компанийн үнэлгээ, бизнес төлөвлөгөө, 2018

  • Зэс Эрдэнийн Хувь ХХК (Bluemon ХХК, зэсийн хаягдлаас дахин боловсруулалт хийх үйлдвэр)

Зэсийн хаягдал овоолгуудыг дахин боловсруулж, ашиглахтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд зориулсан хувьцааны үнэлгээ, 2017

  • Талын эзэн ХХК (Наад брендийн гэр, тоглоомууд)

Үйл ажиллагааны өсөлтөнд зориулж, хаалттай хүрээнд бонд гаргаж, хөрөнгө босгохтой холбоотой компанийн үнэлгээ, 2017

  • Хатан Сүйх ХХК (мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл)

Өрийн удирдлагыг оновчтой, боловсронгуй болгохтой холбоотой зөвлөгөө, шинжилгээ, 2017

  • ОСМ Агро ХХК (хүнсний ногооны агуулах)

Компанийн бүрэн автоматижсан хүнсний ногооны агуулахын санхүүжилтийн үйл ажиллагаанд бүтцийн өөрчлөлт хийх загвар, 2017

  • Silk Road Asset Management ХОМК (хөрөнгө оруулалтын сан)

Хөрөнгө Оруулалтын Менежментийн Компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах ажлыг удирдах, бизнес төлөвлөгөө, дүрэм, журмуудыг боловсруулах, 2017

  • Green City ХХК (FMCG) 

Компанийн эзэмшигчид хөрөнгө оруулалтаасаа гарч, бизнесээ шинэ хөрөнгө оруулагчдад зарахтай холбогдон хийгдэх бизнес үнэлгээ, санхүүгийн шинжилгээ, 2017

  • Монголиан Стар Дистрибюшн ХХК (FMCG)

Санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг сайжруулж, бүтэц зохионы байгуулалтыг оновчтой болгохтой холбоотой санхүүгийн зөвлөх үйлчилгээ, 2016