Тун Консалт-ийн зөвлөхүүд нь Oлон улсын мэргэжлийн тэргүүлэх байгууллагуудын гишүүдийн хувьд мэргэжлийн ёс зүйн шилдэг жишгийг зах зээлд нэвтрүүлэх талаар санаа тавин ажилладаг. Энэ зорилгын хүрээнд Зөвлөх С.Тунгалаг, CFA СЗХ болон МҮЦАЭХ-ноос эрхлэн явуулдаг "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох" сургалтанд “Мэргэжлийн ёс зүй” сэдвээр хичээл заав.
Зөвлөх С.Тунгалаг, CFA МХБ-тэй хамтран зохион байгуулсан CFA Research Challenge Mongolia улсын тэмцээний шүүгчээр 4 дэх удаагаа ажиллав. CFA Research Challenge нь санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцагч оюутан залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд бэлтгэх зорилгоор явагддаг тэмцээн юм бөгөөд CFA Institute санхүүжүүлэн, улсын, бүсийн, дэлхийн гэсэн 3 үе шаттай явагдаж, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд менторинг хийдэг. Монгол улсад уг тэмцээнийг 2017 онд анх удаа зохион байгуулсан.
Тун Консалт ХХК-ийн зөвлөхүүд нь Монгол улсын Мэргэшсэн Үнэлгээчин, ММҮИ-ийн гишүүн бөгөөд бусад гишүүн үнэлгээчдийн мэргэжлийн эрх сунгах сургалтын хөтөлбөрт “Мэргэжлийн ёс зүй” сэдвээр хичээл заав.
Зөвлөх С.Тунгалаг, CFA Олон Улсын Үнэлгээний Стандартын Консул-ын Удирдах Зөвлөлийн тэргүүлэгч Alexander Aronsohn FRICS, Nicholas Talbot нартай ММҮИ-ийг төлөөлөн Их Британи улсын Лондон хотод уулзаж, институтийн гадаад харилцааг тэлэх, гишүүдийн мэргэжлийн тасралтгүй боловсрол, сургалтын талаар хамтран ажиллах талаар ярилцаж тохиролцов.
CFA Research Challenge Mongolia 2020 тэмцээнд оролцох МУИС-ийн багийн ментороор ажиллав.
ММҮИ-ийн гишүүн, мэргэшсэн үнэлгээчдийн мэргэжлийн эрх сунгах сургалтанд “Мэргэжлийн ёс зүй” сэдвээр сургалт явуулав.
CFA цолны шалгалтыг өгөхөөр бэлтгэж буй залуучуудад тогтмол орлоготой үнэт цаас буюу бонд сэдвээр хичээл заав.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг харилцагчдыг Австрали улсад туршлага судлуулах, poll dorset, australian white зэрэг шилдэг үүлдрүүдийг үржүүлэгч хонины аж ахуй, Tattykeel farm-тай бизнесийн түншлэл үүсгэх аяллыг зохион байгуулав.
Австралийн шилдэг ЖДҮ эрхлэгчдийн цомын эзэн, дэлхийн 30 гаруй орнуудад мах, махан бүтээгдэхүүний экспортолдог Cedar Meats компанитай бизнесийн түншлэл эхлүүлэх суурийг тавив.
Зөвлөх С.Тунгалаг, CFA Research Challenge Ази, Номхон Далайн бүсийн тэмцээний шүүгчээр ажиллав.
Тэмцээн нь Авсрали улсын Сидней хотод болж, Korea University, Peking University HSBC Business School, University of Sydney, Universiti Malaya зэрэг 20 гаруй шилдэг их дээд сургуулиудын багууд оролцсон.
Их, дээд сургуулиудын санхүүгийн мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Санхүүгийн Менежментийн Улсын Олимпиадын шүүгчээр ажиллав. Тэмцээнд СЭЗДС-ийн баг түрүүлэв.
CFA Research Challenge Mongolia 2 дахь удаагийн тэмцээний тайлангуудыг үнэлэх шүүгчээр ажиллав. Тэмцээнд МУИС-ийн баг тэргүүлж, Ази, Номхон Далайн бүсийн тэмцээнд оролцохоор шалгарсан.
Анхны ХОМК-уудын нэг "Силк Рөүд Ассет Менежмент" ҮЦК-ийн бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, сангийн удирдлагын журам заавруудыг боловсруулж, СЗХ-ноос Хөрөнгө Оруулалтын Менежментийн Компанийн зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэв.
Зөвлөх С.Тунгалаг, CFA CFA Institute-ийн “Хөрөнгийн менежерийн дүрэм"-ийг Монголын зах зээлд нэвтрүүлэх ажлыг санаачилж, гүйцэтгэсэн. Дэлхийн зах зээлийн өсөлт, уруудалтын бүтэн зууны туршлагатай мэргэжлийн байгууллагын хувьд CFA Institute нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн ёс зүйн талаарх төрөл бүрийн жишиг, заавруудыг батлан гаргасан байдгийн нэг нь уг дүрэм юм.
Зөвлөх С.Тунгалаг CFA Research Challenge Mongolia АНХДУГААР тэмцээний шүүгчээр ажиллав. Тэмцээнд оролцсон 6 багаас МУИС-ийн баг түрүүлж, Ази, Номхон Далайн бүсийн тэмцээнд оролцохоор шалгарсан.