Өндөр боловсролтой залуу хүн ам, байгалийн үлэмж их нөөц баялагтаа түшиглэн Монгол улсын эдийн засаг ойрын ирээдүйд хурдтай өсөн нэмэгдэх төлөвтэй бөгөөд энэхүү хөгжил дэвшлийн хэсэг байх хүсэлтэй хөрөнгө оруулагчид, түншлэл эрэлхийлэгчдийн тоо нэмэгдэхийн хирээр макро эдийн засгийн орчин, үйлдвэрлэл бизнесийн салбарууд, санхүү хөрөнгийн зах зээлийн талаарх ул суурьтай, чанартай судалгаануудыг эрэлт хэрэгцээ их болж байна.
Зах зээлийн шилжилтийн эхэн үеэс өсөлт хөгжилтөнд хувь нэмрээ оруулсаар ирсэн туршлагатай мэргэжилтний хувьд Тун Консалт ХХК-ийн зөвлөхүүд нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх бүхий л салбаруудын судалгаа шинжилгээг гүйцэтгэх арвин их туршлагатай.
Өнөөгийн байдлаар Тун Консалт ХХК нь Монгол улсын тээвэр ложистик, агуулах, санхүүгийн үйлчилгээ, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мод боловсруулалт, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхайн олборлолт болон үйлдвэрлэл, шатахууны түгээлт хадгалалт, ахуйн болон өргөн хэрэглээний барааны бөөний худалдаа, дээд боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн зэрэг хэд хэдэн салбарын судалгааг амжилттай гүйцэтгээд буй.
Түүнчлэн Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг зэрэг олон улсын санхүү, хөгжлийн байгууллагуудтай Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хүрээнд эдийн засгийн судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажилладаг.
Мөн Монгол улсын эдийн засгийн салбаруудаас гадна харилцагчдын сонирхож буй бусад улс, зах зээлийн судалгаа хийх, түншлэлд зуучлах үйлчилгээ үзүүлнэ.